Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын төлөөллийг хүлээн авч уулзлаа
2025-09-03 Админ Хандсан тоо: 255 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Сургалтын төвийн дарга Г.Халиунаа нар 2025 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтаар талууд хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн хэрэг, маргаанд шинжээчийн дүгнэлт гаргах мэргэжилтэн бэлтгэх сургалтыг хамтран зохион байгуулах, сургалтыг шүүгч-сургагч багш нарын оролцоотойгоор явуулах, 2026 оноос Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх байгуулагдах болсонтой холбогдуулан хамтарсан сургалт, хэлэлцүүлгүүд хийхээр санал солилцлоо.

Уулзалтад, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батаа, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Ойнбаяр, ахлах мэргэжилтэн Л.Бадамцэцэг, Д.Мөнгөнтуяа, мэргэжилтэн Ц.Энхбилгүүн нар байв.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ