Азийн сангийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
2025-09-03 Админ Хандсан тоо: 180 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Сургалтын төвийн дарга Г.Халиунаа нар 2025 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батаа, Азийн сангийн хөтөлбөрийн захирал Г.Гантулга, Азийн сангийн төслийн дэд менежер Х.Онон, ЦЕГ-ын Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны Инновац, хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн У.Мөнхсоёмбо нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд шүүгчдэд зориулсан кибер орчныг ашиглан үйлдэгдсэн хүн худалдаалах гэмт хэргийг шүүн таслах ажиллагааны хүрээнд сургалт зохион байгуулах талаар санал солилцож, хамтран ажиллахаар тохиролцов.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ