Даатгуулагч даатгалын тохиолдол үүссэн даруйд, эсхүл үүнээс хэд хоногийн дараа даатгагчид мэдэгдсэн нь даатгалын нөхөн төлбөр гаргуулахад нөлөөлөх эсэх талаар шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
2025-08-21 Админ Хандсан тоо: 161 Хуваалцах

Шүүхийн академи нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар 2024 оны эхний хагас жилд шийдвэрлэсэн зарим хэргүүдийн тогтоолд дүн шинжилгээ хийж, цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад “Даатгуулагч даатгалын тохиолдол үүссэн даруйд, эсхүл үүнээс хэд хоногийн дараа даатгагчид мэдэгдсэн нь даатгалын нөхөн төлбөр гаргуулахад нөлөөлөх эсэх”-тэй холбоотой  Улсын дээд шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ2024/00181 дугаар тогтоолд хийсэн дүн шинжилгээг хүргэж байна.

Энэхүү дүн шинжилгээгээр Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1 дэх хэсэгт  зааснаар даатгуулагчийн нэн даруй мэдэгдэх үүрэг болон 439 дүгээр зүйлийн 439.3 дахь хэсэгт заасан ийнхүү мэдэгдээгүй нь даатгагчийн ашиг сонирхолд хохирол  учруулаагүй бол даатгагч нөхөн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэх заалтуудын харилцан хамаарлын судаллаа. Ингэхдээ “нэн даруй” гэх хугацааг хэрхэн “зохистой”-гоор тооцож нэн даруй мэдэгдсэн гэж үзэх, энэ төрлийн маргааныг шийдвэрлэж байгаа шүүхийн практикийг судлан дүн шинжилгээ хийхийг зорьсон болно.

Дүн шинжилгээний дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.