Шүүгч-сургагч багш нар сургалтад хамрагдлаа
2025-06-19 Админ Хандсан тоо: 555 Хуваалцах

Шүүхийн академи, Монгол Улс дах АНУ-ын элчин сайдын яамтай хамтран шүүгч-сургагч багш нарт зориулсан сургалтыг 2025 оны 06 дугаар сарын 19-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтыг АНУ-ын Холбооны шүүхийн төвийн Олон улсын хэлтсийн захирал Мира Гүр-Ари “Шүүгчийн сургалтад насанд хүрэгчдийн заах арга зүйг ашиглах нь”, “Шүүгч сургагч багшийн ёс зүй, биеэ авч явах байдал, түүний онцлог” зэрэг сэдвийн хүрээнд удирдан явууллаа.

Хатагтай Мира Гүр-Ари нь Корнеллийн их сургуулийг төгссөн.  Улмаар Нью-Йоркийн их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Олон улсын шүүх, хууль дээдлэх ёсны чиглэлээр мэргэшсэн бөгөөд шүүхийн шинэчлэл, эрх зүйн чадавхыг бэхжүүлэх, олон улсын эрх зүйн хамтын ажиллагааны чиглэлд ажилласан туршлагатай байна. Өнөөдрийн сургалтад Шүүхийн академийн 45 шүүгч-сургагч багш хамрагдлаа.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ