ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн төслийн зөвлөлдөх уулзалт боллоо
2025-06-18 Админ Хандсан тоо: 475 Хуваалцах
Европын холбооны санхүүжилтээр Германы Олон Улсын эрх зүйн хамтын ажиллагааны сангаас Монгол улсад хэрэгжиж буй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн төсөл (TWINNING)-ийн зөвлөлдөх уулзалт 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр болж өнгөрлөө.
Уулзалтад Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт, Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг болон “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн төслийн багийн зөвлөх Кристоф Копецки, эксперт Элизабет Хартунг, Кристиан Хаппе нар оролцлоо.
Энэ үеэр Шүүхийн академийн сургалтын төвийн дарга Г.Халиунаа, Судалгааны төвийн дарга Б.Дөлгөөн болон Мэдээллийн төвийн дарга С.Насанжаргал нар Шүүхийн академийн төвүүдийн үйл ажиллагаа, чиг үүрэг, хийгдэж буй ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулж, харилцан мэдээлэл солилцов.
“Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн төслийн хүрээнд Шүүхийн академийн институцын чадавхыг бэхжүүлэх ажлыг үе шаттай хамтран хэрэгжүүлнэ.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ