КОМПАНИЙН ЭРХИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, ХУВЬЦААГ ХУДАЛДАХ-ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ БУЙ ТОХИОЛДОЛД УГ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛСНЭЭР ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ЧАДВАРТАЙ БОЛДОГ
2023-07-06 Админ Хандсан тоо: 1019 Хуваалцах

           Нэхэмжлэгч Г-д найз Э нь “Д” ХХК-г худалдан авах саналыг тавьсан бөгөөд улмаар тус компанийн захирал Д-тэй уулзаж, түүний үйлдвэртэй танилцсан. Компанийн тоног төхөөрөмжүүд, машин механизм, газар, үл хөдлөх хөрөнгүүдийг хамтад нь 300,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, төлбөрийг нэхэмжлэгч Г болон Э нар хоёр тэнцүү хувааж төлөхөөр болсон. Г нь өөрийн 150,000,000 төгрөгийн 100,000,000 төгрөгийг хариуцагч Д-ын дансанд 2021 оны 06 сарын 05-ны өдөр, 06 сарын 06-ны өдөр 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Г нь компаниа шилжүүлж авахаар Э болон Д нар луу залгахад утсаа авахгүй алга болсон. Улмаар Г нь компанийн нэрийг хэн дээр байгааг шалгахад “Д” ХХК-ийн 100 хувийн хувьцааг хамтран худалдан авагч Э-д шилжүүлэн өгсөн байх тул Д-ээс өөрийн шилжүүлсэн 150,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.

Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.