ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ЧИГЛЭЛИЙН ШҮҮГЧ-СУРГАГЧ БАГШ НАРЫН СУРГАЛТ БОЛЛОО
2025-06-05 Админ Хандсан тоо: 236 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи нь Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Just transition”-ийг хэрэгжүүлэхэд эрх зүйн зөвлөгөө өгөх шүүх эрх мэдлийн байгууллагуудын чадавхыг сайжруулах төсөлтэй хамтран Иргэний эрх зүйн чиглэлийн шүүгч-сургагч багш нарын сургалтыг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 05-ны өдрүүдэд танхимаар зохион байгууллаа.

Сургалтыг ХБНГУ-ын Бавари мужийн Пассау хотын Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, ноён Рүдольф Хэлмхаген удирдан явуулсан бөгөөд уг сургалтад иргэний хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны нийт 17 шүүгч хамрагдлаа.

Энэхүү сургалтад хамрагдсан шүүгч-сургагч багш нар 2025 оны сургалтын хөтөлбөрийн дагуу “Дундын өмчийн эрх зүй, практик хэрэглээ”, “Компанийн хууль дахь хувьцаа эзэмшигчийн шаардах эрх”, “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн ил тод байдалтай холбоотой шинэлэг зохицуулалтын хэрэгжилт, анхаарах асуудал, шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага, анхаарах асуудал” сэдвүүдийн хүрээнд иргэний эрх зүйн чиглэлийн сургалтыг удирдан явуулах юм.

 

Шүүхийн сургалтын төв