“Шүүгчийн ёс зүй ба зан байдал” бие даан суралцах гарын авлага хэвлэгдлээ
2025-06-02 Админ Хандсан тоо: 301 Хуваалцах

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC)-аас Англи хэлээр эрхлэн гаргасан “Шүүгчийн ёс зүй ба зан байдал” бие даан суралцах гарын авлагыг Шүүхийн академиас шүүгчдэд зориулан Монгол хэлээр орчуулан, хэвлүүллээ.

Энэхүү гарын авлагыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шүүгчийн ёс зүйн Бангалорын зарчим болон НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын 11 дүгээр зүйлийн хэрэгжилтийн шаардлагад тулгуурлан дэлхийн улс орны ялгаатай эрх зүйн тогтолцоонд хялбар нийцэхүйц байдлаар боловсруулсан төдийгүй шүүгчийн ёс зүйн Бангалорын зарчмуудын зорилго, агуулга, шүүгчийн ажил, амьдрал болон нийгмийн сүлжээнд биеэ авч явах байдалд нөлөөлж болохуйц аливаа асуудлыг даван туулах, эргэцүүлэн бодох ур чадварт шүүгч өөрөө бие даан суралцах боломж олгож буйгаар давуу талтай бүтээл болжээ.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ