“Эшлэл хийх, эх сурвалжийг заах, ном зүйн бичилт хийх стандарт”-ыг дагаж мөрдөх “УРИАЛГА"-д нэгдэж эхэллээ
2025-05-16 Админ Хандсан тоо: 230 Хуваалцах

Шүүхийн Академи, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн “Эшлэл хийх, эх сурвалжийг заах, ном зүйн бичилт хийх стандарт”-ыг дагаж мөрдөх санамж бичиг байгуулан хууль зүйн чиглэлээр магистр, докторын сургалт эрхэлдэг, докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөлтэй их дээд сургуулиуд, хууль зүйн чиглэлээр эрдэм шинжилгээний сэтгүүл тогтмол эрхлэн гаргадаг төрийн болон төрийн бус сургалт судалгааны байгууллагуудыг нэгдэн орохыг уриалан “УРИАЛГА” гаргаж байсан билээ.
Дээрх гурван байгууллагаас хамтран гаргасан “УРИАЛГА”-д Отгонтэнгэр Их Сургууль нэгдэж 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Тус сургууль нь Монгол Улсад хууль зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, эрх зүйн докторын дэд зөвлөлтэй, анхдагч сургуулиудын нэг бөгөөд ШУА-ийн эрдэм шинжилгээний багц тооцох, хянан магадалгаа бүхий сэтгүүлийн жагсаалтад орсон “Отгонтэнгэр” сэтгүүлийг эрхлэн гаргаж байна.
Энэхүү стандартыг хэрэгжүүлснээр хууль зүйн чиглэлийн судлаачдад эшлэл авах ажиллагаа хялбар болох, судалгааны бүтээлийн агуулга, зохиомж илүү боловсронгуй болох, сэтгүүлийн өрсөлдөх чадвар нэмэгдэх, эшлэл тоолох үйл явц хялбарших, зохиогчийн эрхийн хамгаалалт сайжрах, оюуны өмчийн хуулбарлалт буурах, судлаач багш нарыг эшлэлийн тоогоор үнэлэх гадны туршлагыг нэвтрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой болохыг талууд дурдлаа.

                                                                                                МЭДЭЭЛЛИЙН ТӨВ