“Хүн худалдаалах болон бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн шийдвэрлэлтийн дүн шинжилгээ” харьцуулсан судалгаа хэвлэгдлээ
2025-05-15 Админ Хандсан тоо: 155 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн судалгааны төвийн Эрүүгийн эрх зүйн сектор Азийн сангийн дэмжлэгтэйгээр “Хүн худалдаалах болон бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн  шийдвэрлэлтийн дүн шинжилгээ” харьцуулсан судалгааг хийж гүйцэтгэлээ.

Энэхүү судалгаа нь хүн худалдаалах гэмт хэргийн ухагдахууныг олон улсын эрх зүйн баримт бичигт тусгасан агуулгыг тодруулж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлд заасан Хүн худалдаалах гэмт хэргийн шинжийг хуульчилж ирсэн  уламжлал, шүүхийн практикийг судлахаас гадна АНУ, Герман, Солонгос, Канад, Тайвань Улсын Эрүүгийн хуульд хүн худалдаалах гэмт хэргийн шинжийг хэрхэн хуульчилсныг харьцуулан судалж, дүгнэлт санал гаргалаа.

Та бүхэн судалгаатай Шүүхийн академийн цахим номын сангаас болон энд дарж танилцах боломжтой.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ