ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Монгол Улсын Шүүхийн академи болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Шүүхийн академи харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
2025-05-07 Админ Хандсан тоо: 303 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Шүүхийн академи 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Харилцан ойлголцлын санамж бичигт Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Шүүхийн академийн Ерөнхийлөгч ноён Нгуен Шуан Тху нар гарын үсэг зурав.
Уг санамж бичиг нь судлаачид болон хуульчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сургалт зохион байгуулах, туршлага солилцох, шинжлэх ухааны судалгаа, шүүгчийг давтан сургах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой юм.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Шүүхийн академийн төлөөлөгчид 2025 оны 5 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаа бөгөөд Улсын дээд шүүх, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи болон зарим шүүхийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалж байна.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ