МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨРИЙН САНААЧИЛГААР МОНГОЛ БАНКНЫ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН МЭДЭЭЛЭЛД ХУУЛЬД ЗААГААГҮЙ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЭРХГҮЙ
2025-04-23 Админ Хандсан тоо: 32 Хуваалцах

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А-74 дүгээр тушаалаар зудад нэрвэгдсэн зээлдэгч иргэдэд үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй байдал, Ковид-19 цар тахлаас үүдэн улсын нийгэм эдийн засагт үзүүлсэн сөрөг үр дагаврыг бууруулах, санхүүгийн тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор зээлдэгч иргэдэд үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан, 2017, 2018, 2021, 2022 онуудад хамаарах иргэдийн хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд хамруулахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь ББСБ-ын үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд бөгөөд дээрх хэм хэмжээний актыг “Монгол банканд өөрийн санаачилгаар зээлийн мэдээллийн санг өөрчлөх эрх хуулиар олгогдоогүй, тохируулга хийх эрхгүй, зээлийн мэдээлэл үнэн зөв тусгагдсан байх ёстой, ... өмнөх зээлээ яаж төлж байсныг мэдэж байж зээл олгох эсэхээ шийднэ” гэж маргажээ. Харин хариуцагчаас “Монгол банк хууль, гэрээний дагуу бүрдүүлсэн Зээлийн мэдээллийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан иргэн, хуулийн этгээдийн зээлийн мэдээллийг боловсруулж, түүнээс эцсийн бүтээгдэхүүн гаргах эрхтэй ... иргэд, хуулийн этгээдэд эерэг нөлөөлөл бүхий шийдвэр болсон, Ковид-19 цар тахлын дараах Монгол улсын эдийн засгийн сэргэлтийг дэмжих үүднээс тушаал гаргасан” гэж тус тус маргадаг.

Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.