ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХИЙН ШҮҮГЧ-СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023-06-15 Админ Хандсан тоо: 284 Хуваалцах

     Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн нь Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Шүүх эрх мэдлийн байгууллагын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, чадавхыг сайжруулах” төсөлтэй хамтран "Арилжааны эрх зүй” сэдвийн хүрээнд шүүгч-сургагч багш бэлтгэх сургалтыг 2023 оны 06 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд танхимаар зохион байгууллаа.

     Сургалтыг ХБНГУ-ын Бавари мужийн Пассау хотын Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, ноён Рүдольф Хэлмхагэн удирдан явуулсан бөгөөд сургалтад иргэний хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны нийт 15 шүүгч хамрагдлаа.

     Энэхүү сургалтад хамрагдсан шүүгч-сургагч багш нар Сургалтын хөтөлбөрийн хорооны баталсан иргэний хэргийн шүүхийн шүүгчдийн 2023 оны сургалтын хөтөлбөрийн дагуу “Арилжааны эрх зүй 1, 2”, “Даатгалын эрх зүй”, “Үүргийн гүйцэтгэлийг хангах арга: Баталгаа, банкны баталгаа” сэдэвт сургалтыг тус тус удирдан явуулах юм.

 

                                                                                                      Шүүхийн сургалтын төв