Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн хураангуй
2025-04-09 Админ Хандсан тоо: 377 Хуваалцах

Мэдээлэл гаргагчийн тайлбар: Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 26.1-д заасан хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцно”  гэх зохицуулалт нь “...уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт хүнийг түр саатуулах хугацаа нь 6 цагаас хэтрэхгүй гэж заасныг тус зүйлийн 26.2 дахь хэсгээр хүнийг түр саатуулах байранд хэзээ хүргэхээс хамаарч 6 цагаас дээш хэдэн цаг ч байж болохоор хязгаарлалтгүй болгосноор холбогдох хүний эрх зүйн байдлыг дордуулсан...” бөгөөд ийнхүү эрх зүйн байдлыг дордуулсан нь Үндсэн хуулийн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан “Халдашгүй, чөлөөтэй байх эрх”-ийг зөрчсөн, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна" гэснийг тус тус зөрчсөн гэжээ.

Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчийн тайлбар: “...Хот суурин газарт түр саатуулагдсан иргэнийг хуульд заасан 6 цагийн хугацааг баримталж түр саатуулах байранд хүргэж болох ч орон нутагт байгаль цаг уурын нөхцөл байдал, тээвэрлэх замын урт зэргээс хамаарч зарим тохиолдолд дээрх хугацаанд багтах боломжгүй болох эрсдэлтэй тул хууль санаачлагчаас өргөн барьсан төслийн зохицуулалтыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх явцад хөндөөгүй...” хэмээх тайлбар гаргаж, Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 26.1-д заасан хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцно”  гэх зохицуулалт нь Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтуудыг зөрчөөгүй гэжээ.

Та хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.