ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ҮНЭЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГААС ТОГТООСОН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭ БОДИТ ХОХИРЛЫН ХЭМЖЭЭНЭЭС БАГА БАЙВАЛ ЗӨРҮҮ ТӨЛБӨРИЙГ ХАРИУЦАГЧААС ГАРГУУЛАХ БОЛОМЖТОЙ
2023-06-14 Админ Хандсан тоо: 498 Хуваалцах2020 оны 06 сарын 18-ны өдөр нэхэмжлэгч иргэний зөвшөөрлөөр иргэн 1 нь түүний эзэмшлийн 0000000 улсын дугаартай Мерседес-Бенз V-250 маркийн автомашиныг жолоодож явахад нь хариуцагч хуулийн этгээдийн эзэмшлийн 0000000 улсын дугаартай Дэйвүү маркийн нийтийн зорчигч тээврийн автобусны жолооч иргэн 2 нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, араас нь мөргөж зам тээврийн осол гаргасан. Улмаар нэхэмжлэгч иргэн өөрийн автомашины албан ёсны борлуулагч хуулийн этгээдээр автомашины ослын улмаас учирсан хохирлоо тодорхойлуулахад 18,677,147 төгрөг гэж үнэлэгдсэн байна. Харин даатгалын хохирол үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд 2-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар нэхэмжлэгч иргэнд учирсан хохирлыг 11,465,489 төгрөг гэж тодорхойлжээ. Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.