Сингапур Улсын Шүүхийн коллежоос хоёр төрлийн сургалтын хөтөлбөр зарлалаа
2025-03-28 Админ Хандсан тоо: 202 Хуваалцах

Тус улсын шүүхийн коллеж болон Сингапурын Менежментийн Их Сургуулийн хамтарсан шүүх судлал чиглэлээр хууль зүйн магистрын зэрэг олгох “Магистрын хөтөлбөр” нь шүүгч болон шүүгч болохоор бэлтгэж буй Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй хүмүүст зориулсан 12 сарын хугацаатай хөтөлбөр юм.

Харин Шүүгчийн манлайллын /Judicial Executive Programme/ хөтөлбөр нь Сингапур Улсын Шүүхийн коллежийн олон улсын шүүгч нарт зориулсан нэр хүндтэй хөтөлбөрүүдийн нэг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрийн манлайлагч шүүгчдэд зориулан 2025 оны 11 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулагдах аж.

Та бүхэн тус хөтөлбөрүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ