ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
"Pubg mobile" тоглоомын төлбөрийн хэрэгслийг худалдан авахад насанд хүрсэн байх эсхүл асран хамгаалагчийн зөвшөөрлийг авсан байх шаардлагатай
2025-03-20 Админ Хандсан тоо: 91 Хуваалцах
Г.Э нь PUBG тоглоомын эрхийг авч өгөх, хамтарч тоглох, үүний төлөө урамшуулал авах нөхцөл бүхий гэрээний саналыг нийтэд илэрхийлсэн. Түүний ажиллуулдаг пэйж хуудсаар дамжуулан Х.С-н хүү С.Т нь PUBG тоглоомын эрх авах хүсэлт гаргаж, нэхэмжлэгч Х.С-н охин С.Н-н эзэмшлийн данснаас хариуцагч Г.Э-н эзэмшлийн дансанд хэд хэдэн удаагийн гүйлгээгээр нийт 35,138,605 төгрөг шилжүүлсэн, уг мөнгийг нэхэмжлэгчийн төрсөн хүү С.Т түүний гар утсаар интернэт банкаар шилжүүлсэн, хариуцагч 5,060,000 төгрөгийг буцаан өгсөн байна.
Нэхэмжлэгч Х.С, хариуцагч Г.Э-д холбогдуулан үлдэх 30,078,605 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ “...Г.Э нь насанд хүрээгүй хүүхэдтэй эцэг, эхийн зөвшөөрөлгүй хэлцэл байгуулсан нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох буюу их хэмжээний мөнгө шилжүүлж байгаа тохиолдолд насанд хүрээгүй хүүхэд байгаа эсэхийг, шалгаагүй буруутай...” гэж,
Хариуцагч татгалзлын үндэслэлээ “...Тоглоомын эрхийг авч өгөхдөө тухайн хүний царайг харах боломжгүй, хандсан хүнд нь авч өгдөг. С.Т-г насанд хүрээгүй гэж мэдээгүй. С.Т өөрөө төлбөрөө төлж тоглоомын эрх авсан. 30,078,605 төгрөг нь тоглоомын эрх худалдан авсан төлбөр ба надад энэ мөнгө үлдээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж тус тус маргажээ.
Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.