ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ШҮҮГЧИЙГ ЧАДАВХЖУУЛАХ МЕНТОРШИП ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2023-05-27 Админ Хандсан тоо: 585 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа мэдээллийн хүрээлэн Азийн сантай хамтран 6 сарын турш хэрэгжүүлсэн “Шинээр томилогдсон шүүгчийг мэргэшүүлэн дадлагажуулах Менторшип хөтөлбөр”-ийн хаалтын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Уг хөтөлбөр нь туршлагатай, мэдлэг чадвартай, хүлээн зөвшөөрөгдсөн шүүгч өөрийн мэдлэг, туршлагаа шинээр томилогдсон залуу шүүгчтэй сайн дураар хуваалцах замаар түүнд ажлын байрандаа хурдан дасах, шүүн таслах чиг үүргээ үр нөлөөтэй, бүтээмжтэй хэрэгжүүлэх, мэргэжлийн болон хувь хүний хөгжилд нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхгүйгээр туслах, чиглүүлэх зорилготой юм.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлт ирүүлсэн Ментор 11, Менти 22 шүүгч шалгуур ханган оролцлоо.
Хөтөлбөрийн хаалтын арга хэмжээний үеэр Шүүхийн сургалт, судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Сургалтын төвийн дарга Г.Халиунаа Менторшип хөтөлбөрийн нэгдсэн тайланг танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлсэн бол, төгсгөлд Азийн сангийн төслийн менежер Г.Гантулга шүүгчдэд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэв.