ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ШҮҮГЧДИЙГ МЭРГЭШҮҮЛЭН ДАДЛАГАЖУУЛАХ СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ
2023-05-26 Админ Хандсан тоо: 258 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа мэдээллийн хүрээлэн нь Шүүхийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шинээр томилогдсон шүүгчдийг мэргэшүүлэн дадлагажуулах сургалтыг Азийн сангийн “Залуу хуульчдыг чадавхжуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгууллаа.
Сургалтад оролцсон 41 шүүгч эхний 2 сарын хугацаанд Шүүгчийн сургалтын цахим системд байршуулсан видео хичээлүүдийг цахим хэлбэрээр судалж, сүүлийн 1 сар буюу 2023 оны 5 дугаар сарын 15-25-ны өдрүүдэд танхимаар дадлагажуулах сургалтуудад хамрагдлаа.