Шүүгчид БНТУ-д сургалтад хамрагдлаа
2025-03-06 Админ Хандсан тоо: 574 Хуваалцах

Шүүхийн академиас “Иргэний хэргийн төрөлжсөн шүүхийн практик” сэдэвт олон улсын сургалтыг Турк улсын Шүүхийн академитай хамтран БНТУ-ын Анаталья хотноо амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалт 2025 оны хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд болсон бөгөөд Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны нийт 30 гаруй шүүгч хамрагдсан байна.

Шүүхийн академи 2023 онд Бүгд Найрамдах Турк Улсын Шүүхийн Академитай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэ удаагийн сургалт нь хамтран зохион байгуулсан гуравдах удаагийн сургалт бөгөөд 2023 онд “Шүүх болон дагнасан шүүхүүдийн удирдлага зохион байгуулалт”, 2024 онд Цахим гэмт хэрэгтэй тэмцэх нь” зэрэг сэдвүүдээр шүүгчдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэн харилцан туршлага судалж байсан юм.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ