Орон нутгийн өмчийн хөрөнгийг түрээслэх гэрээг цуцалсантай холбогдох асуудал нь нийтийн эрх зүйн маргаанд хамаарахгүй
2025-02-26 Админ Хандсан тоо: 9 Хуваалцах

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь Г аймгийн орон нутгийн өмчид бүртгэлтэй 1 давхар, 829 м.кв талбайг “орон нутгийн махны үйлдвэр”-ийн зориулалтаар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатай түрээслэхээр болж, “Орон нутгийн өмчийн газрыг гарааш, агуулахын барилгыг түрээслэх” гэрээг Орон нутгийн өмчийн газрын даргатай байгуулж, гэрээг аймгийн Засаг дарга баталжээ.

Улмаар 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Засаг даргаас түрээслэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй, түрээсийн төлбөр төлөөгүй, түрээслэгчийн зөвшөөрөлгүйгээр объектын үндсэн хийцийг өөрчилж, төрийн өмчийн байрыг эвдэж, сүйтгэсэн, барилгад тасалгаа хийсэн нь Барилгын тухай хууль (2016) -ийн 46 дугаар зүйлийн 46.1.3  дахь заалтыг зөрчсөн гэж үзэж “Түрээсийн гэрээ цуцлах тухай” А/274 дүгээр захирамж гаргаж, гэрээг цуцалсан байна.

Дээрх захирамжийг нэхэмжлэгчээс үл зөвшөөрч “гэрээний дагуу төлбөрөө төлж байхад Засаг даргын захирамжаар түрээсийн төлбөр төлөөгүй гэж үзэж гэрээ цуцалсан нь үндэслэлгүй, гэрээний эрх, үүрэг хариуцлага, гэрээнээс татгалзах, цуцлах асуудлыг Иргэний хуульд зааснаар хэрэгжүүлэх ёстой, мөн түрээсийн гэрээ цуцлах асуудал нь Засаг даргын чиг үүрэгт хамаарахгүй” гэж тайлбарлан, маргаан бүхий захирамжийг илт хууль бус актад тооцуулахаар маргажээ.

Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.