Сургалтын хөтөлбөрийн хорооны ээлжит хуралдаан боллоо
2025-02-18 Админ Хандсан тоо: 467 Хуваалцах

Шүүхийн академи Сургалтын хөтөлбөрийн хорооны ээлжит хуралдаанаа 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Хуралдаанаар Захиргааны эрх зүйн чиглэлээр “1/Гадаад орнуудын захиргааны шүүхийн онцлог кейс, 2/Захиргааны байгууллага албан тушаалтны хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх асуудал” сэдэвт хөтөлбөрийг Сургалтын хөтөлбөрийн хорооны гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа, Иргэний эрх зүйн чиглэлээр “1/Дундын өмчийн эрх зүй, практик хэрэглээ, 2/Компанийн хууль дахь хувьцаа эзэмшигчийн шаардах эрх,  3/Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн ил тод байдалтай холбоотой шинэлэг зохицуулалтын хэрэгжилт, анхаарах асуудал, шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага, анхаарах асуудал” сэдэвт хөтөлбөрийг Сургалтын хөтөлбөрийн хорооны гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг, Эрүүгийн эрх зүйн чиглэлээр “1/Олон улсын гэрээ, бусад эрх зүйн эх сурвалжийг эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд хэрэглэх нь” сэдэвт хөтөлбөрийг Сургалтын хөтөлбөрийн хорооны гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр нар тус тус танилцуулж, гишүүд зуун хувийн саналаар батлуулахаар дэмжин, Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хүргүүлэхээр тогтов.

Харин Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг "ЛГБТ Төв" НҮТББ-аас ирүүлсэн “ЛГБТИК+ олон нийтэд эрх зүйн хүрээнд тулгамдаж буй асуудал’’ сэдэвт сургалтын хөтөлбөрийг танилцуулж, гишүүд хэлэлцэн зарим нэр томьёонд өөрчлөлт оруулахаар тогтож,  хөтөлбөрийг батлуулахаар санал нэгдэв. Энэ удаагийн хуралдаанд танхимаар 10 гишүүн, цахимаар 2 гишүүн оролцлоо.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ