“ЗАХИРГААНЫ ЗӨРЧЛИЙГ ТҮҮНИЙ ШИНЖЭЭР НЬ ЯЛГАН ЗААГЛАХ ОНОЛЫН АСУУДАЛ” СЭДЭВТ СУДАЛГААНЫ ТАНИЛЦУУЛГА БОЛОВ
2023-05-23 Админ Хандсан тоо: 253 Хуваалцах

        Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хууль зүйн салбарын судалгааны бүтээлийг танилцуулах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг “Докторуудын лекц” өнөөдөр боллоо.

      Энэ удаагийн зочноор Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Шүүхийн судалгааны төвийн дарга Б.Дөлгөөн  уригдаж “Захиргааны зөрчлийг түүний шинжээр нь ялган зааглах онолын асуудал” сэдэвт судалгаагаа танилцуулав.

        Судлаач Б.Дөлгөөн нь 2021 оны 3 сард Япон Улсын Осакагийн их сургуульд (Osaka university)-д “Монгол Улс дахь сөрөг үйлчлэл бүхий захиргааны шийдвэр гаргах ажиллагааны үүсэл хөгжил ―2015 оны Захиргааны ерөнхий хуулийг үечлэл болгосон шинэчлэл болон түүхэн үлдэц” сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм.

         “Докторуудын лекц”-ийг дүгнэж Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн ахлах багш Д.Батболд /хууль зүйн доктор(Ph.D), дэд профессор/  үг хэлэв.  Мөн МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн төлөөлөл, ШССМХ-ийн судлаачид, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн судлаачид бусад судлаач, оюутнууд оролцлоо.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ