ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“Нээлттэй дэлхий” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
2025-02-12 Админ Хандсан тоо: 188 ХуваалцахАмерикийн Нэгдсэн Улсын Конгрессын дэргэдэх “Олон улсын манлайллын төв” (COIL – Congressional Office for International Leadership)-өөс шүүхийн салбарт хэрэгжүүлдэг “Нээлттэй дэлхий” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.
Хөтөлбөрт хамрагдах нийт 5 оролцогч (шүүгч, шүүхийн захиргааны ажилтан)-ийг Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамнаас сонгон шалгаруулах тул хамрагдах хүсэлтэй шүүгчид зааврын дагуу анкетыг бөглөн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дотор https://training.jtrii.mn/ цахим хаягаар ирүүлнэ үү. (Оролцогчид англи хэлний мэдлэгтэй байх шаардлага тавигдахгүй)
Тавигдах шаардлага:
1. Өмнө нь “Нээлттэй дэлхий” болон бусад холбогдох Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын хөтөлбөрт хамрагдаж байгаагүй
2. Шаардлагатай тохиолдолд Монголын түүх, соёлын онцлогийн талаар танилцуулга хийх боломжтой байх
3. “Нээлттэй дэлхий” хөтөлбөрийн төгсөгчдийн цаашдын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох.
ШҮҮХИЙН СУРГАЛТЫН ТӨВ