ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан тогтворжуулах гэрчилгээгээр татварын хувиас гадна татвар ногдуулах аргачлалыг давхар тогтворжуулах эсэхтэй холбогдох шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
2025-02-13 Админ Хандсан тоо: 106 Хуваалцах![](/media/news/img/poster_CspGnRv.jpg)
Шүүхийн академи нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн хэргийн тогтоолуудад дүн шинжилгээ хийж цувралаар хүргэдэг. Энэ удаад “Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан тогтворжуулах гэрчилгээгээр татварын хувиас гадна татвар ногдуулах аргачлалыг давхар тогтворжуулах эсэх’’-тэй холбогдох Захиргааны эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэсэн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 001/ХТ2024/00906 дугаар тогтоолд хийсэн дүн шинжилгээг хүргэж байна.
Энэхүү дүн шинжилгээнээс татварын орчин, татварын хувь, хэмжээ зэрэг нэр томьёог хууль тогтоогчийн үзэл баримтлалын үүднээс тодруулах, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т тусгагдсан Тогтворжуулах гэрчилгээ болон Хөрөнгө оруулалтын гэрээний хоорондын ялгааг тодорхойлох замаар холбогдох онолын ойлголт болон адил төстэй гадаад улс орны эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судалж, дүгнэлт өгснийг хүлээн авч унших боломжтой.
Дүн шинжилгээтэй энд дарж танилцана уу.