ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Монгол Улсад тусгай хамгаалалттай газар ашиглах эрхийг хэн олгодог вэ?
2025-01-28 Админ Хандсан тоо: 144 ХуваалцахТусгай хамгаалалттай газар нутагт Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр газар ашиглуулах шийдвэр гаргах, сонгон шалгаруулалт явуулах чиг үүргийг Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамд хуулиар харьяалуулсан байдаг. Тус яам нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглах зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалт зохион байгуулах болон сонгон шалгаруулалтад ирүүлсэн төслийг үнэлсний үндсэн дээр холбогдох хамгаалалтын захиргаа, иргэн, ААН-тай газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгодог эрх бүхий этгээд юм.
Тусгай хамгаалалттай газар нутаг гэдэгт:
Монгол Улсын хилийн доторх бүх газар нь өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран газрын нэгдмэл санд хамаарах ба үүний нэг хэсэг нь тусгай хэрэгцээний газар болох бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар, улсын хилийн зурвас, нийслэл хотын эдийн засгийн тусгай бүс гэх мэт хуульд заасан бусад төрөлтэй байдаг. Харин газрыг улсын тусгай хэрэгцээнд авах буюу “улсын тусгай хамгаалалттай газар”-аар авах эрх хэмжээ аймаг, сум, нийслэл, дүүрэгт хадгалагдах ба тусгай хамгаалалттай газарт дараах газрууд хамаардаг. Үүнд:
- Дархан цаазат газар
- Байгалийн цогцолборт газар
- Байгалийн нөөц газар
- Дурсгалт газар зэрэг хамаарна.
Жишээ нь: Богд хан уул, Говь гурван сайхан, Тэсийн гол, Хүйсийн найман нуур зэрэг газрыг улсын тусгай хамгаалалттай газрууд юм.
ШҮҮХИЙН АКАДЕМИ