ХУУЛЬ БУСААР ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН, БАРИВЧЛАГДСАН, СААТУУЛАГДСАН ЭТГЭЭДИЙН ЗӨРЧИГДСӨН ЭРХИЙГ СЭРГЭЭСЭН ТОХИОЛДОЛД ТҮҮНД УЧИРСАН СЭТГЭЛ САНААНЫ ХОХИРЛЫГ ТӨР ХАРИУЦАН АРИЛГАНА
2023-05-23 Админ Хандсан тоо: 479 Хуваалцах

            Нэхэмжлэгч иргэнийг 1986 онд гэмт хэрэгт холбогдуулан гэрчээр байцааж мэдүүлэг авч байсан боловч тус гэмт хэргийг гуравдагч этгээд үйлдсэн нь илэрсэн. Гэвч нэхэмжлэгчийг уг хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан тухай тогтоол шийдвэрүүдийг хүчингүй болголгүйгээр 21 жил болсон ба 139 хоног цагдан хоригдсон байна.     

          Нэхэмжлэгч иргэн нь цагдан хоригдсон хугацааны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240,000 төгрөгөөр тооцож 139 хоногийн цалин 960,000 төгрөг болон сэтгэл санааны хохирол нийт 500,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Тэрээр “гэмт хэрэгт сэжигтэн ялагдагчаар татагдсанаас болж ажилгүй болсон, хамгийн бага хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон, үр хүүхдээ харж хандаж, боловсрол эзэмшүүлж чадаагүй, нутаг орныхондоо гэмт хэрэгтэн гэж нэрлэгдэж, талийгаачийн гэр бүлийнхэн түүнтэй алуурчин гэж харьцдаг байсан, орох байх газаргүй болж хог түүж амьдарч байсан, гуравдагч этгээдийн дарамт, сүрдүүлэгт 21 жил байсан” гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан байна. Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.