‘’Зорчигч тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгсэл дотроос бусдын эд хөрөнгийг хулгайлсан нь нэвтрэх шинжид хамаарах эсэх”-тэй холбоотой шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
2025-01-15 Админ Хандсан тоо: 133 Хуваалцах

Шүүхийн академи нь Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн хэргүүдийн тогтоолд 2024 оны 8 дугаар сараас эхлэн дүн шинжилгээ хийж олон нийтэд түгээж эхэлсэн билээ. Харин энэ оноос эхлэн Эрүүгийн болон Захиргааны эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоолд хийсэн дүн шинжилгээг цувралаар хүргэж байна.

Энэ удаад “Зорчигч тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгсэл дотроос бусдын эд хөрөнгийг хулгайлсан нь нэвтрэх шинжид хамаарах эсэх”-тэй холбоотой Эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 2024/ХШТ/1193 дугаар тогтоолд хийсэн дүн шинжилгээг хүргэж байна.

Энэхүү дүн шинжилгээгээр Монгол Улсын эрүүгийн хуульд заасан хулгайлах гэмт хэргийн талаарх ойлголтыг эх газрын болон жишгийн эрх зүйн бүлийн  төлөөлөл болох ХБНГУ, АНУ-ын эрх зүйн зохицуулалтад үндэслэн харьцуулан судалжээ. Тухайлбал “Гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт санаагаа хэрэгжүүлэхдээ хаалттай орон зайд нэвтрэх зэргээр учирсан саадыг арилгах идэвхтэй үйл ажиллагаа явуулсан нь тухайн гэмт этгээдийн нийгэмд аюултай зан төлөвийн илрэл бөгөөд энэ тохиолдолд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцож илүү хүнд ял шийтгэдэг” талаарх ойлголтыг нэгтгэн дүгнэснийг энд дарж уншина уу.