ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХДАА ХҮСЭЛ ЗОРИГ БАЙГААГҮЙ НӨХЦӨЛД ГЭРЭЭ БАЙГУУЛАГДСАН ГЭЖ ҮЗЭХГҮЙ
2025-01-08 Админ Хандсан тоо: 182 Хуваалцах

Нэхэмжлэгч хуулийн этгээд хариуцагч иргэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,015,233.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Ш.Б болон хамтран зээлдэгч болох хариуцагч нар 15,500,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэйгээр,60 сарын хугацаатай нэхэмжлэгчээс зээлсэн. Гэвч Ш.Б нь нас барсан ба зээлийн төлөлт хийгдээгүй учир хамтран зээлдэгч болох хариуцагч төлөх ёстой гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хариуцагч нь тэтгэмжээс өөр ямар ч орлогогүй, сахрын дутагдал өвчнөөр оношлогдож, яваандаа тархины хатангиршилтай болж ой санамж муу, мартамхай болсон буюу 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай тул зээлийг хамтран хариуцах үндэслэлгүй гэж маргажээ.

Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.