ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Захиргааны хэргийн шүүхийн онол практикийн асуудлаарх олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2024-12-30 Админ Хандсан тоо: 318 ХуваалцахУлсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим Монгол Улсад захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН СИСТЕМЧЛЭЛ БА ТҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ: ХАРИЛЦАН ХАМААРАЛ” сэдвийн хүрээнд зохион байгуулсан билээ. Тус хуралд Монгол, Япон, ХБНГУ, БНСУ, Канад, Сингапур, Турк улсын захиргааны эрх зүйгээр дагнан судалгаа хийдэг эрдэмтэн, шүүгч нар онол практикийн илтгэлүүд хэлэлцүүлж, туршлага солилцсон.
Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцож илтгэлээ хэлэлцүүлж санал солилцсон илтгэгч нарын бүтээлийг Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн академийн зүгээс эмхэтгэл болгон гаргалаа. Уг эмхэтгэл нь захиргааны эрх зүйн хууль тогтоомжийн системчлэл, харилцан уялдааг хангахад хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага болон шүүх эрх мэдлийн үүрэг оролцоог дотоодын болон бусад улсын онол, практикт хэрхэн тодорхойлж буйг харуулснаараа шинэлэг, ач холбогдол бүхий судалгааны эх сурвалж болох юм.
Эмхэтгэлийг Хууль зүйн их дээд сургуулиудын ном сангуудаас болон энд дарж бүрэн эхээр нь унших боломжтой.
Шүүхийн судалгааны төв