Шүүхийн академиас “Гадаадын зарим орны шүүхийн тогтолцоо” судалгааны бүтээлээр гарын авлага гаргалаа
2024-12-27 Админ Хандсан тоо: 411 Хуваалцах

Шүүхийн академийн Судалгааны төвөөс нийт 16 улсын шүүхийн тогтолцоог харьцуулсан  судалгааны бүтээлээр  гарын авлага хэвлэн гаргалаа.

Тус гарын авлага нь эх газрын эрх зүйн бүлд хамаарах Франц, ХБНГУ, БНСУ, Япон, Эстони, Австри улсууд, жишгийн эрх зүйн бүлд хамаарах Австрали, ИБУИНХУ, АНУ, Шинэ Зеланд, Канад, Сингапур улсууд болон социалист эрх зүйн бүлд хамаарах БНХАУ, пост социалист орнуудын төлөөлөл болох ОХУ, Польш, Узбекистан зэрэг улсуудын шүүхийн тогтолцоо, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх харьяалал, хяналтын шатны шүүхийн бүрэлдэхүүн, хяналтын журмаар гомдол хянан шийдвэрлэх тогтолцооны талаарх зохицуулалт, практикийг харьцуулан судалсан судалгааны  бүтээл юм.

Энэхүү бүтээлээр эрх зүйн бүлүүдийн түүхэн хөгжил, тус тусын онцлог шинжийг харьцуулан судалсан бөгөөд ХХ зууны сүүлч үеэс эхлэн эрх зүйн бүлүүд хоорондоо уусах, хосолмол хэв шинжийг баримтлах болж, эрх зүйн бүлүүд өөр хоорондоо давуу, ач холбогдолтой шинжээ солилцох, нутагшуулах болсон. Орчин үед эрх зүйн бүлийн онцлог шинжээс илүүтэй улс орнуудын эрх зүйн тогтолцооны онцлог хэв маяг бүрэлдэн бий болсон талаар энэхүү судалгаанд  хөндсөнөөрөө онцлогтой аж.

Тус гарын авлагыг Хууль зүйн их дээд сургуулиудын ном сангуудаас болон энд дарж бүрэн эхээр нь унших боломжтой.

Шүүхийн судалгааны төв