ЭШЛЭЛ ХИЙХ, ЭХ СУРВАЛЖИЙГ ЗААХ, НОМ ЗҮЙН БИЧИЛТ ХИЙХ СТАНДАРТЫГ БАТАЛЛАА
2023-05-19 Админ Хандсан тоо: 544 Хуваалцах

         Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн нэг үндсэн чиг үүрэг болох шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхэд шүүх, шүүгчийг судалгаа, мэдээллээр хангах, хуулийг зөв хэрэглэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад болон хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал уламжлахад шаардагдах судалгааг шинжлэх ухааны түвшинд хийж гүйцэтгэдэг билээ.

         Мөн улирал тутмын Монголын төр, эрх зүй эрдэм шинжилгээний сэтгүүлийг эрхлэн гаргах, хэвлэн нийтлэх хүрээнд эшлэл зүүлт хийх нийтлэг ойлголтоор хэрэглэж ирснийг нэгтгэх үүднээс “Эшлэл хийх, эх сурвалжийг заах, ном зүйн бичилт хийх стандарт” -ыг баталлаа. Уг стандартыг Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс эрхлэн гүйцэтгэж буй бүх төрлийн судалгааны бүтээлүүдэд болон Монголын төр, эрх зүй сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авахад мөрдөж хэрэгжүүлнэ. Эшлэл хийх, эх сурвалжийг заах, ном зүйн бичилт хийх стандарт"-ыг https://jtrii.mn/mn/ сайтын Танилцуулга хэсгийн- Баримт бичиг цэсээс үзнэ үү. 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ