ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
‘’Хөгжлийн банк’’-ны хэргийг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ
2024-12-12 Админ Хандсан тоо: 87 ХуваалцахХөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох 540 хавтаст хэрэг бүхий хэргийг прокурорын эсэргүүцэл болон 41 шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг Улсын дээд шүүх 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан. Хэргийн гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш Эрүүгийн хэргийн танхимын 7 шүүгч, танхим хариуцсан ахлах референт 1, шүүгчийн туслах 8, шүүгчийн судлаач туслах 7, шүүх хуралдааны нарийн бичиг 2, олон нийттэй харилцах мэргэжилтэн 1, нийт 26 хүний бүрэлдэхүүнтэйгээр 134 хоног ажиллан шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим 2024 оны 12 сарын 11-ний өдөр “Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг шийдвэрлэсэн бөгөөд тус эрүүгийн хэргийн шийдвэрийн тоймыг энд дарж үзнэ үү.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ