АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ШҮҮГЧИЙГ МЭРГЭШҮҮЛЭН ДАДЛАГАЖУУЛАХ СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2023-05-17 Админ Хандсан тоо: 323 Хуваалцах

        Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Азийн Сантай хамтран “Залуу хуульчдыг чадавхжуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд анхан шатны шүүхэд шинээр томилогдсон шүүгчийг мэргэшүүлэн дадлагажуулах сургалтыг зохион байгуулж байна.

      Сургалтыг гэрээт судлаач багш, шүүгч-сургагч багш нар удирдан явуулах ба “Шүүгчийн ёс зүй”, “Шүүхийн сэтгэл зүй, шүүгчийн харилцаа хандлага”, “Шүүхийн эрх зүй”, “Шүүгчийн нийгмийн мэдрэмж”, “Шүүгчийн хараат бус байдал ба хариуцлага”, “Ажлын байрны стресс бууруулах арга, техник”, “Нотлох баримт, түүнийг үнэлэх”, “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Мэтгэлцэх зарчим” , “Хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүй”, “Шүүх хуралдаанд бэлтгэх, хуралдаан удирдах”, “Шүүхийн шийдвэр гаргах” сэдвийн хүрээнд 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 25-ны өдрийг дуустал нийт 9 өдрийн хөтөлбөр багтаж байна.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ