ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
МОНГОЛЫН ТӨР, ЭРХ ЗҮЙ СЭТГҮҮЛИЙН ШИНЭ ДУГААР ХЭВЛЭГДЛЭЭ
2023-05-16 Админ Хандсан тоо: 410 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний улирал тутмын “Монголын төр, эрх зүй” сэтгүүлийн 104 дэхь буюу 2023 оны 2-р улирлын шинэ дугаар хэвлэгдэн гарлаа.
Энэ улирлын дугаарт шүүгч, судлаачдын "Шүүхийн ил тод байдал: Шүүгчийн тусгай саналын тооны харьцааг нийтлэх шаардлага" Монгол дахь франчайзын эрх зүйн зохицуулалт: Дотоодын хууль тогтоомжинд хийсэн дүн шинжилгээ", "Шүүгчийн ёс зүйн дүрмийн хэрэгцээ шаардлага", "Дагнасан шүүхийн тогтолцоон дахь хувьсал: Хүрээлэн байгаа орчны шүүхийг хуульчлах боломж, түүний үр нөлөө, үүсэх асуудлыг зохистойгоор шийдвэрлэх нь", Хуульчийн ёс зүй ба эрх зүйн боловсрол", "Сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг, цахим зурган дүрсийг (emoji) шүүх хуралд нотлох баримтын хувьд ашиглах талаар", "Үрчлэлтийн харилцаан дахь эрхийн асуудал" зэрэг судалгааны бүтээлүүд тус тус нийтлэгдлээ.
Сэтгүүлийг Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн, хууль зүйн их, дээд сургуулиудын номын сангаас хэвлэмэл байдлаар, мөн https://jtrii.mn/mn/book/25 , https://legaldata.mn/ вебсайтаас унших боломжтой.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ