ШҮҮГЧИЙН СУРГАЛТЫН ЗАРИМ ХӨТӨЛБӨРҮҮД БАТЛАГДЛАА
2023-05-09 Админ Хандсан тоо: 254 Хуваалцах

       Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2023 онд зохион байгуулах шүүгчийн сургалтын хөтөлбөрүүдээс Сургалтын хөтөлбөрийн хорооны хурлаар дэмжигдсэн дараах хөтөлбөрүүдийг  Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй  зөвшилцөн баталлаа.Үүнд:

Заавал судлах хөтөлбөрт:

-          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах зарим зарчмууд;

-          Арилжааны эрх зүй -1;

-          Арилжааны эрх зүй -2;

-          Захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг тогтооход анхаарах зарим асуудал, холбогдох хуулийг зөв хэрэглэх нь;

-          Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх үндэслэл;

-          Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах болон шүүгчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох;   

Сонгон судлах хөтөлбөрт:

-          Гэмт хэрэг зүйлчлэлийн онолын зарим асуудал;

-          Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа;

-          Үүргийн гүйцэтгэлийг хангах арга: Батлагаа, Банкны баталгаа;

-          Даатгалын эрх зүй;

-          Зөвшөөрлийн тухай хуулийн үзэл баримтлал, онцлог зохицуулалтууд;

-          Худалдааны зуучлалын гэрээ;

-          Санхүүгийн түрээсийн гэрээ;

-          Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн үзэл баримтлал, онцлог зохицуулалт;

Бусад сургалтын хөтөлбөрт:  

-          Сахилгын шийтгэл хүлээсэн шүүгчийн сургалт;

Батлагдсан хөтөлбөрөөр сургалтууд хуваарийн дагуу цахимаар болон цахим, танхим хосолсон байдлаар  зохион байгуулагдана.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ