ШҮҮХИЙН АКАДЕМИ БНСУ-Д ШҮҮГЧДИЙН ТУРШЛАГА СУДЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-12-04 Админ Хандсан тоо: 139 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи Улсын дээд шүүхтэй хамтран Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо 2024 оны 11 дүгээр сарын 11-ээс 17-ны өдрүүдэд Монгол Улсын шүүхийн шүүгч нарт зориулсан БНСУ-ын сургалт, судалгааны байгууллага, шүүхийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар шүүгчид судалгааны арга зүй, шүүхийн үйл ажиллагаа болон шүүхийн шийдвэрийн нээлттэй, ил тод байдал, харьцуулсан болон шүүхийн шийдвэрийн судалгааны арга зүй сэдвүүдийн хүрээнд сургалтад хамрагдав.

Мөн БНСУ-ын Дээд шүүх, Тэжон хотын шүүх, Оюуны өмчийн шүүх, Гэр бүлийн шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцаж, Инчон хотын шүүхийн сургалт, судалгааны хүрээлэн, Илсан хотын шүүхийн сургалт, судалгааны хүрээлэн дэх шүүхийн ажилтны сургалтын төв, номын сангуудаар зочилж, туршлага судаллаа.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ