МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ "ХӨГЖЛИЙН БАНК"-НЫ ХЭРГИЙГ ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
2024-12-02 Админ Хандсан тоо: 186 Хуваалцах

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн 2024 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн шүүх хуралдаанаар 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох ‘’Хөгжлийн банк’’-ны гэх тодотголтой хэргийн шүүх хуралдааныг шууд дамжуулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн З.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Төрийн нууцад хамаарах хэрэг хянан шийдвэрлэх, энэ хуульд тусгайлан зааснаас бусад шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааныг нээлттэй явуулна" гэж заасан байдаг. Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны Их танхимд 54 оролцогч биечлэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн байрнаас 20 оролцогч цахимаар оролцож байгаа юм. Тус эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 540 хавтаст хэрэг бүхий 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэх бөгөөд 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдрүүдэд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх тус хэргийг хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн байдаг.

Шүүх хурлын шууд дамжуулалтыг энд дарж үзнэ үү.