ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2024-11-20 Админ Хандсан тоо: 455 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчдийн мэргэшүүлэх сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд “Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, нөхөн төлүүлэх талаар хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн практик”, “Баривчлах ажиллагаа ба цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний шүүхийн хяналт”, “Авлигын гэмт хэргийн талаарх эрх зүйн шинэ зохицуулалтууд ба хэрэглэхэд анхаарах асуудал”, “Авлигатай тэмцэх болон мөнгө угаах гэмт хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтыг Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг болон шүүгч М.Пүрэвсүрэн, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Н.Баярмаа, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах, Г.Ганбаатар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа нар удирдан явуулсан бөгөөд зочин багшаар АНУ-ын Калифорни мужийн дүүргийн шүүхийн шүүгч Роберт С.Хуи шүүгчдэд өөрийн мэдлэг туршлага хийгээд авлига, мөнгө угаах гэмт хэргийн ойлголт, онцлог түүнтэй холбоотой хэргийг хэрхэн хянан шийдвэрлэж буй талаар олон улсын жишиг, практикийг хуваалцсанаараа ач холбогдолтой байв.
Шүүгчийн заавал судлах, мэргэшүүлэх тус сургалтад нийт 170 шүүгч хамрагдлаа.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ