ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ШҮҮХИЙН АКАДЕМИЙН СУДЛААЧ ИТАЛИ УЛСАД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2024-11-14 Админ Хандсан тоо: 315 ХуваалцахЕвропын холбооны дэмжлэгтэйгээр Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Зохистой хөдөлмөр ба худалдаа” төслийн дэмжлэгтэйгээр Монголын хөнгөн аж үйлдвэрийн салбарын нийгмийн түншлэгч талуудын төлөөлөл Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дэргэдэх ОУ-ын сургалтын төв (ITCILO)-өөс “Олон Улсын хөдөлмөрийн хэм хэмжээ ба хариуцлагатай бизнес: Хүний эрхийн магадлан шинжилгээний хөдөлмөртэй холбоотой асуудлууд” сэдэвт сургалтыг Итали Улсын Турин хотод 2024 оны 11 дүгээр сарын 04-ны өдрөөс 08-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд тус сургалтад Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Иргэний эрх зүйн секторын эрхлэгч А.Нэмүүлэн болон ХХААХҮЯ, ХНХЯ, Монголын Хуульчдын Холбоо, Монголын Хөнгөн аж үйлдвэрлэлийн ҮЭ-ийн холбоо, Монголын Ноос ноолуурын холбооны төлөөллүүд хамрагдав.
Сургалтаар хүний хөдөлмөрлөх үйл явцад үүсдэг олон талт асуудлууд түүн дотор хүний эрхийн зөрчлийг шийдвэрлэх арга зам болон Олон Улсын хөдөлмөрийн хэм хэмжээнд тулгуурлан аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хариуцлагатай бизнес эрхлэлт (Responsible Business Conduct)-ийг нэвтрүүлэх, албадан хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн хөдөлмөр, ажлын байрны ялгаварлан гадуурхалтад авах арга хэмжээг сайжруулах арга зүйн талаар суралцаж, нийгмийн хяналтын асуудлыг байгууллагад хэрхэн хэрэгжүүлэх зэрэг ойлголтуудаа нэгтгэн суралцсан юм.
ШҮҮХИЙН СУДАЛГААНЫ ТӨВ