ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
"ХҮН ХУДАЛДААЛАХ, ТҮҮНТЭЙ ТӨСТЭЙ ГЭМТ ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА: АСУУДАЛ, ШИЙДЭЛ" ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШҮҮХИЙН АКАДЕМИ СУДАЛГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА
2024-11-06 Админ Хандсан тоо: 239 ХуваалцахАзийн сан "Хүн худалдаалах, түүнтэй төстэй гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа: Асуудал, шийдэл" сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулсан бөгөөд тус хэлэлцүүлэгт Шүүхийн академийн судлаачдын хийж гүйцэтгэсэн “Хүн худалдаалах болон бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн шийдвэрлэлтийн дүн шинжилгээ: харьцуулсан судалгаа”-ны үр дүн, зөвлөмжийг Шүүхийн судалгааны төвийн эрүүгийн эрх зүйн секторын эрхлэгч О.Инжиннаш танилцууллаа. Энэ үеэр хэлэлцүүлэгт оролцогчид тус судалгааны тайлангийн шинэлэг тал болон ач холбогдолтой байдлыг үнэлэн хэлэлцүүлгээс гаргах зөвлөмжид тусгах талаар санал нэгдсэн юм.
Тус хэлэлцүүлгээр 2023 онд зохион байгуулсан хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлснээс гадна байгууллагын төлөөллүүд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх олон улсын болон дотоодын чиг хандлага, мөрдөн шалгах ажиллагаа явуулах, хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудлын хүрээнд санал солилцлоо.
Хэлэлцүүлэгт Азийн сан, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Нийслэлийн прокурорын газар, Улсын ерөнхий прокурорын газар, Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн төлөөллүүд оролцов.
ШҮҮХИЙН СУДАЛГААНЫ ТӨВ