ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
МОНГОЛЫН ТӨР, ЭРХ ЗҮЙ СЭТГҮҮЛИЙН ШИНЭ ДУГААР ХЭВЛЭГДЛЭЭ
2024-10-14 Админ Хандсан тоо: 289 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академиас эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний улирал тутмын “Монголын төр, эрх зүй” сэтгүүлийн 109 дэх буюу 2024 оны 3-р улирлын шинэ дугаар хэвлэгдэн гарлаа.
Энэ улирлын дугаарт “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн эрх хэмжээ: “Non reformatio in peius” буюу шүүгдэгчийн давж заалдах эрхийг хязгаарлахгүйгээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах зарчмын тухай”, “Хэлцлийн хэлбэрийн шаардлагын үндэслэл, төрөл, Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба халшрах үр нөлөөний хамаарал”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хэргийг боломжит богино хугацаанд шийдвэрлэх зарчим”, “Үндсэн хуулийн өмнөх (1992) патентын эрх зүйн зохицуулалт”, “Шүүхийн цахимжилт: харьцуулсан судалгаа” зэрэг судалгааны бүтээлүүд тус тус нийтлэгдлээ.
Сэтгүүлийг Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн, хууль зүйн их, дээд сургуулиудын номын сангаас хэвлэмэл байдлаар, мөн https://jtrii.mn/mn/book/25 , https://legaldata.mn/ цахим хэлбэрээр унших боломжтой.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ