ШУДАРГА ЭЗЭМШИГЧ НЬ ЭД ХӨРӨНГИЙГ ШУДАРГААР ЭЗЭМШИЖ БАЙХДАА ЗАСАН САЙЖРУУЛАХАД ЗАРЦУУЛСАН ЗАРДЛЫГ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭДЭЭС ШААРДАХ ЭРХТЭЙ
2024-10-09 Админ Хандсан тоо: 382 Хуваалцах

   Нэхэмжлэгч А, Б нар нь хариуцагч Ц-д холбогдуулан түрээсийн байрны засан сайжруулалтын зардалд 16,066,571 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан үндэслэлээ “... Ц-тэй 2021.01.07-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж *** хаягт байрлах талбайг түрээсэлсэн. 2021.02.05-ны өдөр түрээсийн байрны засвар дуусаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байтал Ц түрээсийн төлбөр хэсэгчлэн төлөх боломж олголгүй 2021 оны 12 сараас түрээсийн байрнаас гарахыг шаардсан. Түрээсийн байр анх засваргүй, өрөө тасалгаагүй байсныг 5 өрөөтэй, тохижилт сайтай болгон засварласан” гэж тайлбарласан. Хариуцагчаас үүнийг эс зөвшөөрч  “... Түрээсийн гэрээнд “Түрээслэгч нь өөрсдийн үйл ажиллагаанд зориулан хийгдсэн нэмэлт тохижилт сайжруулалтын аливаа ажлаа өөрсдийн зардлаар хийх бөгөөд эдгээр бараа материалын үнэ ажлын хөлсийг түрээслүүлэгчээс нэхэмжлэн авах эрхгүй” гэж, мөн “Түрээслэгч нь түрээсийн хугацаа дууссан болон түрээсийн гэрээг цуцалмагц өөрсдийн үйл ажиллагаанд зориулан өөрчилсөн түрээсийн байрны эд хөрөнгийг анх байсны дагуу хүлээлцэж, үүнтэй холбогдон гарсан зардлыг өөрсдөө хариуцан түрээсийн төлбөрт суутгаж тооцохгүй, мөн түрээслүүлэгчээс нэхэмжлэн авах эрхгүй” хэмээн заасан.” гэж тус тус маргажээ.

   Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.