ШҮҮГЧ-СУРГАГЧ БАГШ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЛОО
2024-09-19 Админ Хандсан тоо: 658 Хуваалцах

    Шүүхийн академи “Үр дүнтэй цахим сургалт зохион байгуулах нь” сэдэвт сургалтыг 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

    Шүүгч-сургагч багш нарт зориулсан энэ удаагийн сургалтад Улсын дээд шүүхийн сүлжээ, холбоо хариуцсан мэргэжилтэн Ж.Батнасан “Цахим сургалт зохион байгуулахад технологи ашиглах нь” сэдвийн хүрээнд сургалтын үзүүлэн, хэрэглэгдэхүүн, лекцийн тэмдэглэл бэлтгэхэд шаардлагатай зарим программын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн бол Мэдээлэл технологи, хариуцсан инженер, график дизайнер Х.Ганболд, Э.Энгүүн нар “MS Power Point программ’’-ыг ахисан түвшинд хэрхэн үр дүнтэй ашиглахыг практик жишээнд тулгуурлан тайлбарлах замаар тус тус хичээлийг удирдан явуулсан юм.

    Сургалтын дараагийн хэсэгт нейрокоуч Ч.Даваадалай “Сургалт, танилцуулга, илтгэлийг тархинд шууд ойлгуулах, итгүүлэх аргачлал”, “Хууль хэрэгжүүлэгч байгууллагууд нейро технологийг хэрхэн ашигладаг вэ?” зэрэг сэдвээр хүний анхаарал төвлөрөлд тулгуурлан тархи судлал болон сошиал медиаг ашиглан үр дүнтэй, өгөөжтэй сургалт хэрхэн зохион байгуулах талаар бодит тоо баримт, гарын авлагын хүрээнд харилцан ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

    Өнөөдрийн сургалтыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд нийт 43 шүүгч-сургагч багш нар хамрагдав.

                                                                                     МЭДЭЭЛЛИЙН ТӨВ