ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТЫГ ЗӨВХӨН “АЖЛЫН БАЙРАН ДЭЭР ҮЙЛДЭГДДЭГ” ГЭЖ ТАЙЛБАРЛАХ НЬ УЧИР ДУТАГДАЛТАЙ
2024-08-21 Админ Хандсан тоо: 652 ХуваалцахНэхэмжлэгч Т нь хариуцагч “Э ” ХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн дэвтэрт нөхөн бичүүлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь “... бэлгийн дарамт үзүүлсэн сахилгын ноцтой зөрчил гаргасныг нотлоогүй байхад Ёс зүй ашиг сонирхлын хорооны дүгнэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль бус...” гэж, хариуцагч нь“... ажилтан Т нь Хөдөлмөрийн гэрээний 4.5.13-т заасан ажилтанд бэлгийн дарамт үзүүлсэн буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан нь ажилтан Г болон Т нарын камерын бичлэг, хоорондоо харилцсан цахим захидал, гэрчүүдийн мэдүүлгээр болон Ёс зүй ашиг сонирхлын хорооны 01 тоот дүгнэлтээр тогтоогдсон..., ...хууль зөрчөөгүй, гүйцэтгэх захирлын ... тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй” гэж тус тус маргажээ.
Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.