ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ХҮНИЙ СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙН ЗЭРЭГЛЭЛИЙГ ТООЦОХОД ЗААВАЛ ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГААР ДҮГНЭЛТ ГАРГУУЛНА
2024-08-07 Админ Хандсан тоо: 664 Хуваалцах

   Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж эсрэг урсгалд зорчиж байсан мотоциклийг мөргөн, жолоочийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Мөрдөн байцаалтын явцад мөрдөгчийн зүгээс шүүгдэгчийн хийсэн үйлдлийн улмаас хохирогчид учирсан бие махбодын гэмтлийн зэрэгт үндэслэн түүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, 4/275 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад заасан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийн дагуу дөрөв дүгээр зэрэглэлд хамаарахаар тогтоож шүүхэд шилжүүлжээ.

   Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.