ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ОЮУНЫ ӨМЧИЙН АЛСЫН ЗАЙН СУРГАЛТЫН ЯВЦЫН УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2024-07-05 Админ Хандсан тоо: 718 ХуваалцахШүүхийн академи Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагатай хамтран ажиллах гэрээний хүрээнд зохион байгуулсан нийт 8 долоо хоногийн хугацаанд үргэлжилсэн оюуны өмчийн алсын зайн сургалтын явцын уулзалтыг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр танхимаар зохион байгууллаа.
Оюуны өмчийн алсын зайн сургалтад Монгол Улсаас нийт 146 шүүгч хамрагдсан бөгөөд найман модуль бүхий цуврал хичээлийг шат дараатай судлан, модуль I оюуны өмчийн эрх, модуль II зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрх, модуль III барааны тэмдэг, модуль IV патент зэрэг сэдвийн хүрээнд сургалтын тютер багштай шүүгчийн сургалтын цахим системээр дамжин холбогдож, харилцан яриа өрнүүлэн мэдлэгээ бататгасан билээ.
Харин өнөөдрийн уулзалтаар модуль V газар зүйн заалт, модуль VI худалдааны нууц, модуль VII бүтээгдэхүүний загвар, модуль VIII оюуны өмчийн бусад сэдвийн агуулгыг хамарсан байсан бөгөөд эдгээр сэдвүүдийн хүрээнд дүгнэлт хийн, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Сургалтыг “Шүүгчийн цахим сургалтын систем”-ээр дамжуулан албан ёсны эрхтэйгээр шүүгчдэд хүргэсэн бөгөөд Ханнс-Зайделийн сан дэмжин ажилласан юм.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ