АНУ-ЫН КОНГРЕССЫН ДЭРГЭДЭХ “ОЛОН УЛСЫН МАНЛАЙЛАЛ” ТӨВИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2024-07-03 Админ Хандсан тоо: 669 Хуваалцах

   Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр АНУ-ын конгрессын дэргэдэх “Олон Улсын манлайлал” төвийн гүйцэтгэх захирал Жэйн Саргус, тус төвийн дэд захирал Маура Шелден, АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн мэргэжилтэн М.Номинцэцэг болон Олон нийттэй харилцах албаны төгсөгч, мэргэжилтний хөтөлбөр хариуцсан ажилтан Б.Цэрэндагва нарыг хүлээн авч уулзлаа.

   Өнөөдрийн уулзалтад тус Академийн Сургалтын төвийн дарга Г.Халиунаа болон “Нээлттэй дэлхий” хөтөлбөрт хамрагдсан шүүгчдийн төлөөлөл  оролцож бүх шатны шүүх, хуулийн байгууллагуудтай хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх, өөрийн орны шүүхийн практикт нэвтрүүлэх зэрэг ач холбогдлын талаар санал сэтгэгдлээ солилцож, харилцан яриа өрнүүлэв.

   Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, АНУ-ын Конгрессын дэргэдэх “Нээлттэй дэлхий манлайлал” төвийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд АНУ-ын шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хэрхэн хангаж буй сайн туршлагатай танилцах хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш Монгол Улсаас нийт 70 гаруй оролцогч тус хөтөлбөрт хамрагджээ.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ