ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ШҮҮХИЙН АКАДЕМИЙН АЛБАН ХААГЧИД ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ШҮҮХЭЭР ЗОЧИЛЛОО
2024-07-03 Админ Хандсан тоо: 812 ХуваалцахШүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг тэргүүтэй академийн албан хаагчид 2024 оны 07 сарын 01-ны өдөр Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр зочилж, шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Р.Үүрийнтуяа, шүүгч Х.Байгалмаа, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа, шүүгч Ж.Оюунчимэг, Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа, шүүгч М.Оюунцэцэг, сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир, шүүгч Б.Бат-Амгалан тэргүүтэй шүүгч нарын төлөөлөл, давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга З.Баяржаргал, анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Э.Амарсанаа болон захиргааны ажилтан, албан хаагчид хүлээн авч, давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн онцлог болон бүтэц зохион байгуулалтын талаар танилцуулж, мэдээлэл хүргэсэн юм.
Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг уулзалтын үеэр шүүн таслах ажиллагаа хэрхэн хэрэгжиж буйг практикт суурилсан мэдээ мэдээллээр дамжуулан хүргэсэнд талархал илэрхийлж, цаашид хамтран хэрэгжүүлж болох хөтөлбөр арга хэмжээний талаар санал солилцов.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ