ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ШҮҮХИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН ШҮҮХИЙН АКАДЕМИ БОЛОН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЛЭЭ
2024-07-03 Админ Хандсан тоо: 834 ХуваалцахМонгол Улсын Их хурлын 2024 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн ээлжит чуулганаар Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ үеэр Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн эрх зүйн байдал, тогтолцоог гадаад улсуудын ижил чиг үүрэг бүхий шүүхийн сургалтын байгууллагын тогтолцоонд нийцүүлэн өөрчлөн байгуулах талаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тус Хүрээлэнг Шүүхийн Академи болгон өөрчлөн зохион байгуулахаар дэмжин баталсан юм.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд оруулсан энэхүү нэмэлт, өөрчлөлтийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөхөөр тусгасны дагуу энэ өдрөөс эхлэн Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Шүүхийн Академи болж ажиллах журмаа Шүүхийн тухай хуульд нийцүүлэн шинэчлэн баталлаа.
Цаашид Шүүхийн Академи Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан шүүхийн хэрэгцээ, судалгаанд тулгуурлан шүүгч бэлтгэх болон шүүгчийн мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад шаардагдах судалгаа хийх, шүүхийн шийдвэрийн хураангуйг бэлтгэж, олон нийтэд мэдээлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллана.
Шүүхийн академитай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах эх сурвалжаас үзэх боломжтой.
Цахим хуудас: Шүүхийн академи https://www.jtrii.mn/mn/newslist/2/0
FB: Шүүхийн академи https://www.facebook.com/MNJtrii/
YOUTUBE: Judicial Academy of Mongolia https://www.youtube.com/@JudicialAcademyofMongolia
LINKEDIN: Judicial Academy of Mongolia https://www.linkedin.com/in/judicial-academy-of-mongolia-1a0481316/
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ